1.
Хүлээн
авах
Хүлээн авах хэсэгт буудлын хүлээн авагч буюу ресепшин ажиллах зориулалттай..Хүлээн авах хэсэгт зочин оруулахаас эхлээд гаргах хүртэлх бүх л үйлдлийг нэг дороос хийх боломжтой. Зочид буудлын зэрэглэл нь
үйлчилгээнээс хамааран үнэлэгддэг учраас үйлчилгээг хурдан шуурхай
найдвартай хүргэхэд туслах зорилгоор сануулах үйлчилгээ
болон санал болгох үйлчилгээ, анхааруулгын жагсаалт гэсэн зүйлүүдийг энэ
хэсэгт оруулсан. Энэ нь үйл ажиллагааг зөв
зүйтэй зохион
байгуулах, зочдод үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд туслах зорилготой юм. Мөн ресепшинд зориулсан өдөр тутамд хэрэглэгддэг тайлангуудаас
гадна зочдын мэдээллийн хэсэг, өрөөний төлөвлөлтийг харуулах цонх хүлээн авах
хэсэгт байрлана. Хүлээн авах хэсэгт бүхэлдээ ресепшин ажиллах бөгөөд зочинтой холбоотой
үйлдлүүдийг нэг дор хийдэг учир цаг хугацааг хэмнэх давуу талтай юм. Ресепшин
дараах үйлдлүүдийг хийнэ. Үүнд:
- Зочин оруулна
- Зочинд мини баар бүртгэнэ
- Зочинд үйлчилгээ бүртгэнэ
- Утасны ярианы жагсаалт харна
- Рестораны тооцооны жагсаалт харна
- Зочны өрөөг шилжүүлнэ
- Зочин гаргана
- Зочинтой холбоотой тайлан харна
2.
Удирдлага,
хяналт
Удирдалга , хяналт хэсэгт гол төлөв захиалгын менежерүүд, буудлын зохион байгуулагч болон
админ хэрэглэгчүүд ажиллах зориулалттай.
Удирдлага хяналтын энэ хэсэгт:
- Буудлын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай үндсэн мэдээллийг бүртгэх хэсэг,
- Тохиргооны хэсэг,
- Захиалгын хэсэг,
- Гүйлгээ баримтын хэсэг,
- Тайлангийн хэсэг,
- Шинжилгээний хэсэг,
- Өрөөний төлөвлөлтийн хэсэг,
- Зочдын мэдээллийн хэсэг,
- Forecast-г харуулах хэсэг тус тус орно.
Мөн энэ хэсэгт
дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Захиалга бүртгэх, өөрчлөх, устгах
- Системийн үндсэн өгөгдлүүдийг бүртгэх
- Энэ нь систем дээр ажиллахад шаардлагатай үндсэн мэдээллүүдийг бүртгэх юм. Жишээ нь: Харилцагч байгууллагын мэдээлэл, үйлчилгээ, мини баарны бараа, өрөөний бүртгэл гэх мэт.
- Үнийн бодлогууд зохиох
- Өөрийн буудлын онцлогт тааруулан янз бүрийн үзүүлэлтээр өрөөний үнийн бодлого болон утасны үнийн тарифыг тохируулах боломжтой.
- Харилцагч байгууллагын хөнгөлөлт тохируулах
- Энэ нь харилцагч байгууллагад үзүүлэх хөнгөлөлтийг өөрсдийн хүссэн хэлбэрээр оруулах боломжтой гэсэн үг юм.
- Гүйлгээг санхүүгийн програмтай холбох, холбогдсон гүйлгээг устгах
- Системээс тодорхойлогдсон баримтын төрлүүдээр санхүүгийн систем рүү гүйлгээг гаргана. Өөрсдийн гүйлгээний загварыг хүссэнээрээ тохируулж болно. Системээс тодорхойлсон баримтын төрөл нь дараах хэлбэрээр байна.
1. Борлуулалт
2. Касс,
банкны карт
3. Валют
арилжаа
- Бүх төрлийн тайлангууд харах
- Буудлын үйл ажиллагаанд зориулсан аналитик болон статистик тайлангуудыг нэг дороос авах боломжтой.
- Бүх төрлийн шинжилгээнүүдийг харах гэх мэт олон төрлийн боломжуудтай юм .
No comments:
Post a Comment